"Эко-Алтан заамар" буюу "Бүрдэл майнинг" компаниас халдвар гарсныг нуун дарагдуулжээ


"Эко-Алтан заамар" буюу "Бүрдэл майнинг" компаниас халдвар гарсныг нуун дарагдуулжээ 

      Төв аймагт халдварын 9 тохиолдол бүртгэгдээд буй. Уг тохиолдлууд нь Зуунмод хотод бүртгэгдээд байгаа. Тэгвэл Төв аймгийн Заамар сумын нутагт олборлолт явуулдаг "Эко-Алтан заамар " буюу "Бүрдэл майнинг" компанид коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд уг тохиолдлыг нуун дарагдуулсан байна. 

Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотоос очсон ажилтныг нь гуравдугаар сарын 8-ны өдөр хүүхэд нь халуурсан гээд буцаан дуудсан ч халдвар авсан байжээ. Одоогоор тус компанийн уурхайд ойрын хавьтлын 10 орчим хүнийг тусгаарлаад байгаа аж.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.