Тодруубал, энэ сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгаас ирсэн иргэдээс нэгэнд нь /ковид-19 илрүүлэх түргэвчилсэн тест болон Жен экспертын/ шинжилгээгээр эерэг илэрчээ.
Мөн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 15 минутад Далантүрүүгийн постноос Аймгийн шуурхай штабд Өвөрхангай аймгийн Сэмжид хужиртийн рашаан сувилалд амарч байгаад ирсэн гэр бүлийн 3 гишүүн /Эхнэр, нөхөр, хүүхэд/ шинжилгээний бичиггүй ирснийг мэдээлжээ. Энэ дагуу Нэгдсэн эмнэлгийн Ковидын лабораторид шинжилгээ авахаар төлөвлөж тухайн иргэдэд зааварчилгаа өгч нэвтрүүлсэн. Шөнийн 00:05 цагт Адарганы постоор нэвтэрсэн иргэдэд ногоон бүсээс ирж байгаа хэдийч түргэвчилсэн шинжилгээг өгөх талаар шаардлага тавьж түргэвчилсэн тестээр шинжилгээ авч, түүнийгээ баталгаажуулахад нэгнийх нь хариу эерэг гарсан байна.
Улмаар аймгийн шуурхай хариу арга хэмжээний 1-р баг шөний 03:00 цагаас тандалт судалгаа голомт цомхотгох ажиллагааг эхлүүлж, Одоогоор Увс аймагт дахь ойрын 1-р зэрэглэлийн хавьтал 4 хүнийг тусгаарлан ажиглалтанд авах ажлыг зохион байгуулсан. Мөн эдгээр иргэдийн зорчсон дамжин өнгөрсөн Архангай, Өвөрхангай, Завхан аймгуудын шуурхай штаб-д мэдээлсэн. Тухайн иргэд нь 3 дугаар сарын 14-15 нд тухайн амралтын газар очиж амраад 3 дугаар сарын 21 нд Увс аймагт ирсэн түүхтэй байна.

Сэтгэгдэл