ҮЙЛ ЯВДАЛ: ЭМЯ-наас коронавирус халдварын нөхцөл байдлын талаар мэдээлнэ


ҮЙЛ ЯВДАЛ: ЭМЯ-наас коронавирус халдварын нөхцөл байдлын талаар мэдээлнэ 

Улаанбаатар /SCANDAL/. Гуравдугаар сарын 29-нд болох үйл явдлын тойм:


10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.


ЭМЯ-нд


11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ. 


Төрийн ордны баруун хаалганы хажууд 


11.00 цагт"Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээгийн асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлнэ.


 НЗДТГ-ын гадаа


12.00 цагт НЗДТ-т Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар олгосон газрын зөвшөөрлүүдийг цуцлах шаардлагыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлнэ

Хөгжим бүжгийн коллежийн зүүн талд Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны байранд 

 

12:00 цагт Залуусын клубээс МУГЖ Бадарчийн Магсаржавт шинэ баян хуур хөгжим гардуулна. Б.Магсаржав нь "Насны намар", "Ээжийн чанасан цай", "Хилийн заставын хар нүдэн бүсгүй” зэрэг 400 гаруй дууны хөгжмийн зохиолч билээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.