"Халдвараар өвчилсөн хүмүүсээс зайгаа барих, харьцахгүй байх тохиолдлууд гарч байна"


 "Халдвараар өвчилсөн хүмүүсээс зайгаа барих, харьцахгүй байх тохиолдлууд гарч байна"

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 Коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсээс найз нөхөд нь  зайгаа барих, харьцахгүй байх тохиолдлууд гарч байна. Өөрөөр хэлбэл, ялгаварлан гадуурхаж байна гэсэн гомдлууд ирж байгаа. Эдгэрсэн хүмүүс халдвар тараахгүй. Тиймээс та бүхэн санаа зовохгүйгээр, харилцах боломжтой шүү. Та бүхэн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг хүсье. Хуулиа дээдэлж, ялгаварлан гадуурхахгүй байх хэрэгтэй. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.