"FACEBOOK"-ИЙН 533 САЯ ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ АЛДАГДЖЭЭ


"FACEBOOK"-ИЙН 533 САЯ ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ АЛДАГДЖЭЭ 

"Facebook" олон нийтийн сүлжээний 500 сая гаруй хэрэглэгчийн хувийн мэдээлэл өнгөрсөн бямба гаригт нэгэн хакерын форум дээр тавигдаж, цахим орчинд цацагджээ.

Хэн ч хамаагүй нэвтрэх боломжтой энэхүү том хэмжээний өгөгдөлд 106 орны 533 сая "Facebook" хэрэглэгчийн хувийн мэдээлэл ил харагдах аж. 

Энэхүү хакерын ажиллагааны хүрээнд хэрэглэгчдийн Хакерууд эдгээр мэдээллийг ашиглан хохирогчдын хувийн мэдээллээр дамжуулан залилан үйлдэж магадгүй гэж цахим аюулгүй байдлын судлаачид анхааруулж байгаа юм.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх "Hudson Rock" компанийн Захирал Алон Гал "Facebook гэх мэт нэр хүнд бүхий компанид хувийн мэдээллээ бүртгүүлж буй хувь хүмүүс тэдэнд итгэж байгаа бөгөөд тус компанийн зүгээс хэрэглэгчдийнхээ өгөгдөлд хүндэтгэлтэй хандах ёстой. " хэмээн мэдэгджээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.