
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улсын Онцгой комиссын Шуурхай штаб дээр ажиллав.
Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг цаг үеийн мэдээлэл өгөв. Тэрээр "Авто машины хөдөлгөөн цэгцэрсэн. Харин явганы хөдөлгөөн их байна. Хэрэв энэ хэвээрээ их байвал явганы хөдөлгөөнийг хязгаарлах, чангаруулах хүртэл арга хэмжээг үе шаттайгаар авах шаардлага бий. Ялангуяа хүүхдийн тоглоомын талбай зэрэг бөөнөөр цуглаад байгаа байршлуудыг хаах хүртэл арга хэмжээ авна. Хүмүүс гэрийнхээ ойр орчинд л байх шаардлагатай гэлээ. Түүнчлэн вакцинжуулалтыг дахин эхлүүлэхэд цэгийн тоог нэмэх шаардлагатай тул соёлын төв, үзвэр үйлчилгээний төвүүдийг ашиглах боломжтой гэж үзсэн байна.

Сэтгэгдэл