Б.Намбар дэлхийн болон олон улсын рашаан ашиглалтын нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуультай "Хүн амд үзүүлэх рашаан сувилалын эмчилгээний хэрэгцээ, норматв” эрдэм шинжилгээний ажлын зөвлөмж (1988), "Санаторно-курортное дело”, "Здравоохранение МНР” (1976), "Рашаан сувилалын эмчилгээ” (1987), "Монгол орны рашааны цогцолбор судалгаа”, "Улаанбаатарын нүүрс хүчлийн хийт рашааны орд” (1988), "Mineral waters of Mongolia” (1993), "Шаргалжуутын усан болор рашаан” (1994), "Тэргүүн буюу Жанчивлин рашаан” (1995) зэрэг ном, товхимол бичиж хэвлүүлсэн байна.
Б.Намбар 2000 онд Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртжээ. Тэрээр рашаан усны судалгаа шинжилгээний ажилд Орос, Монгол улсын өндөр мэргэжлийн туршлагатай хүмүүстэй хамтран ажиллаж олон тооны рашаан усны найрлага бүтцийг нарийвчлан судлаж, эмчилгээнд хэргэлэх заалтыг тодорхойлоход биечлэн оролцжээ. 2003 онд "Монгол орны рашааны газрын зураг” зохиож монгол, англи хэлээр хэвлүүлсэн нь онол, мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн өндәр ач холбогдолтой бүтээлүүд гаргасан байна.
Талийгаачийн гэр бүл болон төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан оршиг.

Сэтгэгдэл