Магнай трейдын ажилтан ажлын байран дээрээ амиa хорлосон уу


Өнөө өглөө үүрээр буюу өглөөний 6 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгарт байрлах Магнай трейд ХХК-ны байрнаас хүн унаж нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу очиход Магнай трейд ХХК-ны төв байрны 12 давхараас тус компанийн ажилтан 39 настай эрэгтэй Г унаж нас барсан байжээ.

Тус давхарт ажилчдын хоолны газар байрладаг бөгөөд ажилтан Г нь тогооч хийдэг байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.

 

Эх сурвалж: TAC.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.