Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийд гаргаж болох соёлын бүх контентийг Засгийн газраас дэмжинэ


 Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийд гаргаж болох соёлын бүх контентийг Засгийн газраас дэмжинэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхантай уулзаж байна.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Гадаад зах зээлд гарах боломжтой бүх контентийг Засгийн газраас бодлогоор дэмжье. Үүнийг эдийн засаг гэж үзнэ. Дэлхий рүү гарахад чинь Засгийн газар бодлогоор дэмжье. Дэлхийн хамгийн том фестивалиудад та бүхнийгээ аваад очъё, хамгийн том бүтээлч үйлдвэрлэл рүү Соёлын сайдыг явуулъя. Шаардлагатай гэж үзвэл Ерөнхий сайдын албан ёсны айлчлал хийе. Томоохон кино хийх хэмжээний хэлцэл хийвэл түүнд нь татварын хөнгөлөлт гэх мэтчилэн төр засгаас үзүүлж болох зүйл дээр дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлье" гэлээ.

Соёлын сайд Ч.Номин "Өв соёл бол бидний онцлогийг илэрхийлэх гол нөөц уурхай юм. Өв соёлоо мэдлэг мэдээлэл болгож, түүнд тулгуурласан Монгол соёлын онцлогтой бүтээлийг дэлхийд гаргаж байж дэлхийн агуулгын хомсдолд орсон байгаа газарт өөрсдийн онцлогоор өрсөлдөх боломжтой болно.

Кино урлаг хэдий чинээ сайн хөгжинө түүнийг дагаад мэдрэмжийн зах зээл буюу аялал жуулчлал хөгждөг" гэв


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.