"Лантуун дохио" ТББ ЗАСГИЙН ГАЗРЫГ ШҮҮХЭД өглөө


 

"Лантуун дохио" ТББ ЗАСГИЙН ГАЗРЫГ ШҮҮХЭД өглөө

 

"Лантуун дохио" ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогдлоо.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх "Лантуун дохио” ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан "Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын "Хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан. Улмаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс "захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны энэ сарын 6-ны өдөр хэлэлцэхээр урьдчилсан хэлэлцүүлэг товлон, хэргийн оролцогч нарт товыг албан бичгээр мэдэгдлээ.

https://news.zindaa.mn/3s6t



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.