С.Баярцогтыг үндэслэлгүй ялласан гэж үзэж хэргийг нь мөрдөн байцаалтад шилжүүллээ


Өөрийн орлогогүй С.Баярцогт 2,3 тэрбумын үнэтэй байшин, орон сууцтай 

Улсын дээд шүүх хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг өнөөдөр хянан хэлэлцэнэ.

Хуралдаанаар С.Баярцогтын хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.

Энэ талаар С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон "Өмнө нь анхан, давах, хяналтын шатаар гаргасан шийдвэрүүд хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Прокуророос гаргасан яллах дүгнэлт хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн асуудлууд яригдсан. Өмнө нь хэргийн талаар янз бүрийн мэдээлэл өгөөгүй байсан. Одоо хэрэг мөрдөн байцаалтад шилжсэн учир С.Баярцогтод ямар үндэслэл ял оноосон талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэж хэллээ. 

Хэрэг прокурорт очих хүртэл таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үлдээх бөгөөд харин Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг суллах шийдвэр гаргасныг зөв гэж үзсэн байна.

Эргэн сануулахад өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцсэн.

Хуралдаанаар С.Баярцогтын 4 жил 8 сар хоригдох ялыг хэвээр үлдээж, Д.Ганболд, Б. Ариунсан, Б. Бямбасайхан нарыг суллах шийдвэр гаргасан билээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.