Т.Баярхүү: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 11 дүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй


 Т.БАЯРХҮҮ: Эрүүл мэндийн байгууллагаас зарим төрлийн үйл ажиллагааг хязгаарлах санал ирүүлсэн

Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. 

 

Гарсан шийдвэрийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ" гэв.

Шийдвэрийн үйлчлэх хугацаа аравдугаар сарын 1-нд эхлэх юм байна. 

Эрүүл мэндийн яамнаас уг саналыг гаргаснаа өмнө мэдэгдэж байв. Ингэснээр халдварын тархалтыг 20 хувиар бууруулах тооцоололтой байгаа юм.

Түүнчлэн аравдугаар сарын 1-нээс хатуу хөл хорио тогтооно ташаа мэдээлэл гарч байгаа тул худал мэдээлэл автахгүй байхыг УОК-оос зөвлөлөө.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.