ЭМЯ-нд оччихвол эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангагдаад л чухам сайжрах бололтой.
Үнэн хэрэгтээ аль байгууллагын харьяанд байх нь чухал бус хэнбугай толгойлж удирдаж байгаа нь чухал гэдгийг өнгөрсөн хугацаанд олон эмнэлгийн дарга үйл ажиллагаагаараа харуулсан.
Яг өнөөдрийн байдлаар С.Энхболд сайд салбараа өөд нь татаад аваад явчхаж чадаж байгаа менежер мөн үү гэдэгт олон хүн эргэлздэг. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ч ялгаагүй. Товчхондоо нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг л болно гэж олон нийт үзэж байна.
Харин ч бүр салбарын сайд солигдох бүрд амаржих газруудын дарга, нягтлангаас эхлээд удирдлагын баг бүхэлдээ солигддог бичигдээгүй хуультай. Өмнө нь ингэж явж ирсэн. Харин нөгөө талд төрөх тасагтай хувийн эмнэлгүүдийн үйлчилгээ, үзлэг ямар түвшинд хөгжиж ирснийг С.Энхболд сайд болон амаржих газрын дарга, эмч, ажилтнууд хэнбугай нь ч мэднэ.
Тэр ч байтугай коронавирусын цар тахлын үед, өвлийн хүйтэнд нялх биетэй эх, нярайг нөмгөн хувцастай тээвэрлэсэн эмнэлгийн ажилтнуудаас болж Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Оронд нь одоогийн сайд С.Энхболд томилогдсон гэдгийг ч олон нийт санаж байгаа биз.
Тухайн үед сайд, дарга нар бус салбарын дунд шатныханд асуудал байна гэж шуугьж байсан. Гэтэл Засгийн газрын хуралдаанаараа амаржих газруудын харьяаллыг сольж суухаар тухайн эмнэлгүүдийн санхүүгийн байдал, эмч, ажилтнуудын цалин, урамшуулал, харилцаа, хандлагад анхаарах ёстой баймаар.
http://erennews.mn/article/51186Муухай болов ч "угаадсыг нь ахиухан өгвөл нохой эзнийхээ төлөө хуцдаг” гэдэг үг байдаг л юм даа.


Сэтгэгдэл