Сүмбэр суманд 80 га талбайд эрдэнэшиш тарьсан тариалангийн талбайтай танилцлаа


ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр яамны газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамт Төв аймгийн Сүмбэр суманд 80 га талбайд эрдэнэшиш тарьсан хөдөө аж ахуй судлаач, доктрант З.Чулуунцэцэгийн тариалангийн талбайтай танилцлаа.

Эрдэнэшиш нь 66 хувийн цардуул, эслэг, уураг агуулдаг ургамал учраас мах, сүүний чиглэлийн үхэрт маш сайн тэжээл болдог.
Эрдэнэшишийн даршаа Сүү ХХК-д нийлүүлж, мөн амтат чипс, дарс эсгэж байгаа талаар танилцуулав. Эрдэнэшишийн дарш ашиг шимийн хувьд энгийн тэжээлээс 3 дахин их байгааг шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид онцолж байлаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.