“ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсыг төлөөлж “The Hu” хамтлаг оролцлоо


Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий чуулган Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ чуулганд 43 орын 250 гаруй төлөөлөгчид оролцож байгаа.

Энэхүү чуулганы хүрээнд уламжлалт болон зохион байгууллагдаг "ABU ДУУНЫ НААДАМ” Улсын драмын эрдмийн театрт боллоо.

"ABU ДУУНЫ НААДАМ”-ыг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү наадамд есөн орны уран бүтээлчид өөрсдийнхөө дууны уран бүтээлээ нэгэн тайзан дээр эгшиглүүлж, үзэгч сонсогчид хүргэсэн юм. 

"ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсыг төлөөлж "The Hu” хамтлаг оролцсон хамгийн онцлог байлаа. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.