Украинд байрлах Чернобылийн атомын цахилгаан станцыг бүрхэж буй хамгаалалтын бүрхүүл энэ оны эхээр болсон дроны цохилтын дараа хаалт, тусгаарлалтын үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж НҮБ-ын хяналтын байгууллага мэдээллээ.
Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-ын шинжээчид 1986 оны цөмийн ослын талбай дээр баригдсан энэхүү аварга хамгаалалтын байгууламж аюулгүй ажиллагааны гол зүйл болох цацрагийн тархалтыг хязгаарлах боломжгүй болжээ.
Хоёрдугаар сард Украины зүгээс Оросыг уг атомын цахилгаан станцыг чиглэн бөмбөгдсөн гэж буруутгасан ч Кремль энэ мэдэгдлийг няцаасан юм.
IAEA-гийн мэдээлснээр цөмийн байгууламжийн хамгаалалт цаашид илүү муудахаас сэргийлэн засвар хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч байгаль орчны мэргэжилтэн Жим Смит BBC-д өгсөн ярилцлагадаа “Сандрах хэмжээний нөхцөл биш” хэмээжээ.
Их Британийн Портсмоутын их сургуулийн профессор Смит Чернобылийн ослын үр дагаврыг олон жил судалсан мэргэжилтэн бөгөөд тус объекттой холбоотой хамгийн том эрсдэл нь цацрагтай тоосжилтыг хөдөлгөх явдал гэв.
Гэхдээ эрсдэл бага гэж үзэж буй бөгөөд учир нь бохирдсон тоос нь зузаан бетон дотор агуулагдаж, түүний дээр хамгаалалтын давхарга бий билээ.
1986 онд Чернобылийн станцад болсон дэлбэрэлт цацраг идэвхт бодисыг агаарт цацруулж, Европ даяар эрүүл мэндийн ноцтой эрсдэл үүсгэсэн. Үүний дараагаар ЗХУ реакторын дээр бетон давхарга барьсан бөгөөд дараагийн 100 жилийн хугацаанд цацрагт бодис алдагдахаас сэргийлэхийн тулд юм.
IAEA-гийн мэдээлснээр дроны цохилтоор гэмсэн хэсэгт тэдний баг өнгөрсөн долоо хоногт аюулгүй байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн байна. Довтолгооны улмаас ган бүтэцтэй бүрхүүлийн гадна давхаргалд гал гарсан аж. Шалгалтын багийнхан даацын гол хийцүүд болон хяналтын системүүд ноцтой гэмтэл аваагүй, дээврийн зарим хэсэгт засвар хийгдсэн гэж мэдээлсэн байна.
Гэвч IAEA-гийн Ерөнхий захирал Рафэль Гросси: Цаашид урт хугацааны явцад үүсэж болох цацрагын аюулгүй байдлыг хангахын тулд цаг алдалгүй, иж бүрэн сэргээн засварлах зайлшгүй шаардлагатай” гэж онцоллоо.
IAEA буюу Олон улсын атомын энергийн агентлаг нь Чернобылийг үнэлэхийн зэрэгцээ цөмийн аюулгүй байдал, хамгаалалтад чухал үүрэгтэй цахилгааны дэд станцуудыг мөн шалгаж байгаа аж.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл