Трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглосон шинэ бодлогыг хэрэгжүүлэхээр Олон улсын Олимпын хороо шийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан ОУОХ-ны ерөнхийлөгч Кирсти Ковентри хэлэхдээ “Олимпын бүх тамирчин шударга ил тод өрсөлдөөнтэй тэмцээнүүдэд оролцох эрхтэй гэдэгт тамирчин байсан хүний хувьд би хатуу итгэлтэй байдаг.
Бидний хэрэгжүүлэх шинэ бодлого нь шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд түүнийг анагаах ухааны шинжээчдийн оролцоотойгоор боловсруулсан. Тэгэхээр биологийн хувьд эр хүн болж төрсөн хүмүүс эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох нь шударга бус гэдэг нь тодорхой байна.
Түүнээс гадна зарим төрлийн спортод ингэж оролцох нь аюул дагуулдаг” гэлээ. Шинэ дүрэм журмыг 2028 онд Лос-Анжелес хотод болох Олимпын наадмаас эхлэн мөрдөнө.
The Telegraph сонинд бичсэнээр, эмэгтэйчүүдэд байдаггүй SRY генийн скрининг шинжилгээгээр тухайн тамирчин эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцож болох эсэхийг тодорхойлох ажээ.
Хэрвээ шинжилгээний хариу сөрөг гарсан нь алдаатай гэж үзээгүй тохиолдолд уг сорилыг нэг л удаа авна. Өнгөрсөн оны хоёрдугаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэхдээ, Лос-Анжелесийн Олимпод трансжендерүүд оролцохыг хориглоно гэсэн юм. Дараа нь тэрбээр Америкийн боловсролын байгууллагуудад Олимпын төрлүүдээр болдог эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулахыг хоригложээ.
Б.Адъяахүү


Сэтгэгдэл