“Эмми” авардсын шагналт жүжигчин Зендея энэ жил нийтдээ таван том төсөлд гол дүр бүтээсэн нь үзэгчдэд хүрэх юм.
Хамгийн эхэнд түүний тоглосон “The Drama” кино дөрөвдүгээр сарын 3-нд нээлтээ хийнэ. Үүнээс долоо гаруй хоногийн дараа, удаан хүлээгдсэн “Euphoria” цувралын гуравдугаар улирал дөрөвдүгээр сарын 12-нд гарна.
Үүний дараа Зендеягийн тоглосон найруулагч Кристофер Ноланы “The Odyssey” кино долдугаар сарын 17-нд кинотеатруудаар гарах бол түүнээс хоёр долоо хоногийн дараа, Том Холландын гол дүрд нь тоглосон “Spider-Man 4” долоодугаар сарын 31-нд нээлтээ хийнэ. Жилийг өндөрлүүлж, Зендеягийн тоглосон “Dune 3” кино арванхоёрдугаар сарын 18-нд гарахаар төлөвлөгджээ.
Зендея нэгэн ярилцлагадаа “Миний кинонуудыг, намайг дэмждэг бүх хүнд би маш их талархдаг. Энэ жил та нар надаас залхчихгүй байгаасай гэж найдаж байна. Би хэсэг хугацаанд нуугдах байх. Жаахан алга болмоор байна” хэмээжээ.
2026 оны дараа хэсэг хугацаанд олны нүднээс холдохоор төлөвлөж байгаа ч 2027 оны зун тэрбээр дахин сурталчилгааны ажилдаа эргэн орох бөгөөд мөн “Shrek 5” кинонд Шрэкийн охин Фелисияд дуу оруулах бөгөөд кино зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ.

Сэтгэгдэл