Эрүүл мэндийн салбарынхны цалинг бодит аргачлалаар тооцон нэмэх нь


Эрүүл мэндийн салбарынхны цалинг бодит аргачлалаар тооцон нэмэх нь

 

Эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, засаглалын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх тогтоолыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталлаа. Учир нь эмч, ажилтнуудын цалингийн нэ­мэгдэл үр дүнгүй, 2025 онд гаргасан тог­тоолын дагуу хоёр төрлийн үндсэн цалин мөрдөж буй нь эрсдэл, үл ойлголцол үүсгэсээр иржээ. Иймд Эрүүл мэндийн салбарт авч хэрэг­жүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, урамшууллын тог­тол­цоогшинэчилж, гүй­­цэтгэл, ажлын ачаалал, үйл­чилгээнийчанарт суурилсан уян хатан системд үе шат­тай шилжүүлэхээр боллоо.

Эмч, ажилтнуудын тухай бүрийн нэмэгдлийг үндсэн цалингаас нь бус, нэмэгдсэн өртгөөс нь тооцон 2026 оны тавдугаар сарын 1-нээс олгохоор шийдвэрлэв. Ингэснээр эрүүл мэндийн салбарынхан үндсэн, нэмэгдэл гэж тусдаа биш, нэгдсэн цалинтай болж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын үр ашиг, зохион байгуулалтыг сайжруулах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Эрүүл мэндийн салбарынхны цалинг бодит аргачлалаар тооцон нэмэх нь Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт даалгасан юм. Тухайлбал, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, үр өгөөжийг нь эмч, сувилагч, ажилтны хөдөлмөрийн гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулах, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдалд нь анхаарах, шаардлага хангахгүй эмийг зах зээлээс татан авах, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг арилгах, салбарын ажилч­дын ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүнд суурилсан цалин, урамшууллын тог­толцоог (KPI) бүрдүүлж, бүтээмжид үндэс­лэсэншийдэл боловсруулахыг үүрэг бол­голоо.

М.Гэгээ

https://www.unuudur.mn/a/281287


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.