УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхлан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзориг нарыг сонгосон байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир гишүүн ажиллаж байгаад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсон юм. Харин Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороог Л.Энхнасан гишүүн ахалж байв.
Ийнхүү Б.Жавхлан 61.7 хувийн саналаар, П.Ганзориг 64.9 хувийн саналаар тус тус байнгын хороодын даргаар сонгогджээ.


Сэтгэгдэл