"Victoria’s Secret"-ийн хамгийн үнэтэй 10 хөхний даруулга


"Victoria’s Secret"-ийн хамгийн үнэтэй 10 хөхний даруулга

 

"Victoria’s Secret"-ийн каталогуудыг харахад хэн ч дурлахгүй байхын аргагүй. Эрчүүдийг загвар өмсөгчид нь татдаг бол эмэгтэйчүүдийг гоёмсог дотуур хувцас нь бишрүүлдэг. Жил бүр тус брэнд сая сая долларын үнэтэй, үнэт чулуугаар бүрэн чимэглэсэн гайхамшигт хөхний даруулга бүтээдэг бөгөөд эдгээрийг урлахад олон зуун үнэт эдлэлийн мастер оролцож, дараа нь дэлхийн хамгийн алдартай тайз болох "VS Fashion Show" дээр танилцуулдаг уламжлалтай. Ингээд "Victoria’s Secret"-ийн хамгийн үнэтэй, хамгийн тансаг 10 бүтээлийг сонирхуулж байна.

10. Holiday Fantasy Bra — 4.5 сая $

Holiday Fantasy Bra — 4.5 сая $

2007 онд энэ загварыг Селита Эбанкс танилцуулжээ. Нийт 9000 ширхэг үнэт чулуу — алмааз, бадмаараг, маргад, шар индранилаар чимэглэгдсэн. Тэрээр пуансетия цэцэг мэт улаан-ногоон өнгийн гоёлтой тайзан дээр гарч, үнэхээр анхаарал татсан юм.

9. Black Diamond — 5 сая $

Black Diamond — 5 сая $

2008 онд Адриана Лима энэ бүтээлийг өмссөн. 3575 ширхэг хар алмааз, 117 ширхэг цагаан алмааз, 34 бадмаарагтай энэхүү загвар нь түүний гоо үзэсгэлэнтэй төгс зохицсон

8. Hearts On Fire — 6.5 сая $

Hearts On Fire — 6.5 сая $

2006 онд Каролина Куркова хоёр дахь удаагаа энэхүү ховор эрхийг хүртжээ. Гол чимэглэл нь 10 каратын цэцгэн хэлбэртэй зүүлт бөгөөд энэ нь 2000 алмаазтай. Үүнийг бүтээхэд 300 гаруй хүн, 20 мянган цаг зарцуулсан байна.

7. Star Fantasy Bra — 10 сая $

Star Fantasy Bra — 10 сая $

2002 онд Каролина Куркова ердөө 18 настайдаа 1150 бадмаараг, 1600 маргадтай энэхүү бүтээлийг өмсөж тайзнаа гарчээ.

6. Heavenly 70 — 10 сая $

Heavenly 70 — 10 сая $

2004 онд Тайра Бенкс энэ загварыг танилцуулсан. 2900 алмааз, төв хэсэгт нь 70 каратын том алмаазтай энэхүү бүтээлийг Mouawad тусгайлан урласан.

5. Royal Fantasy Bra — 10 сая $

Royal Fantasy Bra — 10 сая $

2013 онд Кэндис Свейнпол энэхүү хаадын хэв маягтай загварыг өмссөн. 4200 ширхэг үнэт чулуу, 52 каратын бадмаараг чулуу төвд нь байрласан нь үнэхээр сүрлэг харагдуулж байв.

4. Very Sexy Fantasy Bra — 11 сая $

Very Sexy Fantasy Bra — 11 сая $

2003 онд Хайди Клум энэ загварыг өмсжээ. 2900 алмааз, 22 рубин, төвд нь 101 каратын лийр хэлбэртэй алмаазтай. 

3. Heavenly Star — 12.5 сая $

Heavenly Star — 12.5 сая $

2001 онд мөн Хайди Клум 1200 ягаан индранил, 90 каратын маргадтай энэ бүтээлийг танилцуулсан байна.

2. Sexy Splendor — 12.5 сая $

 Sexy Splendor — 12.5 сая $

2005 онд Жизель Бюндхен 2900 алмааз, 22 рубин бүхий энэ загварыг өмсөж, үзэгчдийг алмайруулсан.

1. Red Hot Fantasy Bra — 15 сая $

Red Hot Fantasy Bra — 15 сая $

Хамгийн үнэтэй, хамгийн алдартай загвар. 2000 онд Жизель Бюндхен 1300 үнэт чулуу, 300 каратын Тайланд бадмаарагтай энэ бүтээлийг өмссөн бөгөөд Гиннесийн дээд амжилтын ном-д "дэлхийн хамгийн үнэтэй хөхний даруулга" гэж бүртгэгдсэн.

 

https://www.caak.mn/post/view/43762


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.