"AUKUS" эвсэл буюу Австрали, Их Британи, АНУ гурван улсын эвсэл хамтран усан доорх дрон технологийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь усан доогуурх кабелиудыг хамгаалах болон батлан хамгаалахын чадавхийг сайжруулах хүчин чармайлтын хүрээнд хийгдэх ажил юм. Сингапурт болсон аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр гурван улсын Батлан хамгаалахын сайд нар энэ талаар мэдэгдлээ.
"UUV" буюу уснаа явагч жолоочгүй машины технологи ирэх жилдээ багтан бэлэн болох бололтой. Төслийн нийт зардлыг хараахан тодорхойлоогүй байгаа ч Их Британийн Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр тус улс 201 сая ам.доллар нийлүүлж байгаа аж.
"AUKUS" эвслийн батлан хамгаалахын хамтын ажиллагаа 2021 онд эхэлсэн ч үйл явц нь удаашралтай байна гэсэн шүүмжлэлийг хүлээх болсон. Хэт их ярьдаг ч хийсэн зүйл багатай гэх шүүмжлэлийг одоо өөрчилнө гэдгийг албан ёсны мэдэгдлийн үеэр дурджээ.


Сэтгэгдэл