Оросын "Google" гэгддэг "Yandex" компанийн Москвагийн ойролцоо оршдог дата төв аравдугаар сарын 11-ний өдөр Украины дроны цохилтод өртжээ. Владимир дахь дэд бүтэц нь цохилтод өртсөн учир үйл ажиллагаа нь бүрэн зогссон гэдгийг тус компани мэдэгдээд байна. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр, такси дуудлага, хоол хүргэлт зэрэг "Yandex"-ийн үйлчилгээнүүдийг авах боломжгүй болсон байгаа аж.
Оростой ойр холбоотой Казахстан, Кыргызстанд ч бас "Yandex"-ийн зарим үйлчилгээ ажиллахгүй болсныг мэдээлж байна.
Украины арми Оросын технологийн томоохон компанид бараг өдөр дараалан шахуу гурав дахь удаагаа халдаж буй нь энэ. Өөрөөр хэлбэл, өмнөх хоёр халдлага нь ердөө өнгөрсөн долоо хоногт болсон. Тодруулбал, "Yandex"-ийн Рязань дахь дата төв өнгөрсөн Пүрэв гаригт, Калуга дахь дата төв Баасан гаригт нь тус тус халдлагад өртжээ.
ОХУ ч бас Украины дата төвүүд рүү халдсан бөгөөд үүний хариу арга хэмжээг авна гэж ерөнхийлөгч Зеленский Пүрэв гаригт мэдэгдээд байжээ.

Сэтгэгдэл