Урьд өмнө удаа дараагийн ял шийтгэлтэй Б.Хулансамбуу нь "Ука” хочит Л.Алтанхуягийн захиалгаар иргэн н.Б-ийн толгойнд уут углан айлган сүрдүүлж Баянгол дүүрэг дэх нэр бүхий зочид буудлын өрөөнд авч ирж, биед нь гэмтэл учруулан зодсон байдаг. Тэр ч бүү хэл зодож байх үедээ бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган дарамталж, сэтгэл санаа болон биед нь хохирол учруулан эд хөрөнгийг нь дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Дээрх зүй бусаар бусдыг дээрэмдсэн Б.Хулансамбуу гэгч нь уг гэмт хэргийг 14 иргэний хамтаар бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон байна. Бүлэг этгээдүүдийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн албан дээр шалгагдаж байгаа талаар эх сурвалжаас мэдээллээ.
Эх сурвалж: asu.mn