Өнгөрсөн хавар бид цэргийн цол тэр дундаа хурандаа цол утгаа алдаад байгаа талаар баримтат тулгуурлан хүргэсэн. Хурандаа цол аль хэдий нь утгаа алдаж дууссан бол одоо генерал цол үнэгүйдэж эхэллээ. Зах зээлд шилжсэн үеэс цэргийн хүн бүрийн мөрөөдөөд ч тэр бүр хүрч чаддаггүй, хүрсэн ч ихээхэн хөлс хүч хөдөлмөр, амжилт гаргаж байж олж авдаг цол бол ГЕНЕРАЛ байж билээ. Гэтэл өнөөдөр генерал цол утгаа гээж эхэлсэн гэхэд болно.
Аливаа улс орны цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болох ЗХЖШ-ын даргын цол хамгийн том цол байдаг. Урьд өмнө Батлан хамгаалахыг сайдаар цэргийн хүн генерал томилогддог байхад түүний орлогч болох ЗХЖШ-ын дарга нь нэг шат бага генерал цолтон байлаа.
1996 оноос манай улс дэлхийн ардчилсан улс орнуудын жишгийг дагаж БХЯ, ЗХЖШ-ыг тус тусад зааглан ялгаж төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн удирдлагаар нь тусгаарласан. 2002 он хүртэл ЗХЖШ-ын даргаар цэргийн бүх шатны сургууль тэр дундаа стратегийн төвшний сургууль болох ЗХЖШ-ын академи төгссөн генерал цолтон удирдаж байсан. Гэвч төрийн албыг сонгуульд зүтгэсэн этгээдүүддээ шагнал болгон наймаалж эхэлсэн цагаас эхлэн генерал цолыг мэргэжлийн бүх шатны сургуулийг төгсөөгүй этгээдүүд зүүж эхэлсэн.
2002 онд МАН засгийн эрх барьж байхдаа ЗХЖШ-ын даргаар өөрийн намын гишүүн хуучин ЗХУ-д Цэргийн улс төрийн академи төгссөн улс төрийн ажилтан, бэлтгэл хурандаа Ц.Тогоог томилж генерал цол олгосон. Өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд 2006 онд Ерөнхий сайд байхдаа БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын академи төгсөөгүй генерал М.Борбаатарыг томилсон.
Энэ байдал жил ирэх тусам дордож Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа 2007 онд өөрийн найз цагдаагийн хурандаа М.Ганболдод бригадын генерал цолыг алгасуулж шууд хошууч генерал болгосон. Энэ түүхийг хожим Ц.Элбэгдорж давтаж 2016 онд ТЕГ-ын дарга хурандаа Б.Хурцад мөн л бригадын генерал цолыг алгасуулж шууд хошууч генерал цол олгосон.
2012 онд АН засгийн эрхэнд гарахад Ц.Элбэгдорж цэргийн дунд бүү хэл энгийн дээд сургууль төгсөөгүй ня-бо мэргэжилтэй Билэгтэд бригадын генерал цол олгосон. Энэ нь ЗХЖШ болон батлан хамгаалах салбарынхны эгдүүг хүргэж, цэргийн эрхэм цолны үнэлэмжийг унагааж байна гэж яригдахад хүргэсэн.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуучин ЗХУ-д иргэний их сургууль төгссөн бөгөөд цэрэгт тэр дунд урьд нь ЗХЖШ-т хэдхэн жил ажилласан байсан “Казино” Д.Энхбаатарт 2010 онд бригадын генерал цол олгосон. Түүний үед ЗХЖШ-ын дарга нар хурандаа цолыг баруун солгойгүй цацаж үнэгүйдүүлсэн. 2006 онд архидан согтуурч цэргийн тэтгэвэрт гарсан ОХУ-д Ар талын академи төгссөн бэлтгэл дэд хурандаа М.Эрдэнэдалайг буцааж цэргийн албанд албанд авч улмаар хурандаа болгож 2016 онд бригадын генерал цол хүртээсэн. 2015 онд өмнө нь хуучин ЗХУ-д Хилийн цэргийн командын дээд сургууль сурч байгаад төгсөөгүй хасагдсан Бадрал гэгч офицерын курс ч төгсөөгүй хүнийг хурандаа болж ОБЕГ-ын даргаар томилогдоод улмаар 2015 онд генерал болсон.
Хамгийн сүүлд 2016 онд УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан МАН-ын Засгийн газар УИХ-ын дарга М.Энхболдын баз хүргэн болох Ерөнхий сургууль /ЦНДС буюу өнөөгийн БХИС/-ийг төгссөн онцгой байдлын хурандаа Х.Батбилэгийг БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ыг зөрчиж, зах зээлд шилжих үед армийн үүдээр гарч баз хүргэн ахынхаа буянаар тооноор /БХЯ/ орж ирсэн хурандаа Х.Батбилэгт 2017 онд ажлаа өгөхийн өмнө бригадын генерал цол олгож энэхүү эрхэм хүндтэй цолны үнэ цэнийг “унагаасан”.
Өнөөдөр цэргийн бүх шатны сургуулийг төгссөн, анги байгууллагад салааны захирагчаас хорооны захирагч хүртэл бүх албан тушаалыг дамжсан ажил амьдралын арвин туршлагатай атлаа томилогдох ёстой албан тушаалдаа очиж чадахгүй байгаа олон офицерууд байсаар байтал улс төрийн сонгууль болгоны дараа сайд дарга нарын суганд хавчуулагдаж орж ирсэн этгээдүүд шууд генерал болж байгаа нь зүйд нийцэж байгаа бол доо? Улс төрчид сонгогдохынхоо өмнө буян амлаж бурхан бүтээж нийгэмд шударга ёсыг тогтоохоор болдог ч гарч ирснийхээ дараа хуулийг уландаа гишгэж эрх мэдлээ урвуулах шиг болдог.
Үүдээр гараад тооноор орж ирсэн генерал хурандаа нарын хийсэн бүтээсэн зүйл нь гэвэл өөрийн хамааралтай этгээдүүдийг гадаад дотоодын цэргийн сургуульд явуулах, төсвийн хөрөнгийг завших, хээл хахуулийг гааруулахаас өөр хийсэн ид шид байдаггүй гэсэн хардлага байгаа.
Өнөөдөр ОХУ-д ЗХЖШ-ын академи төгссөн 1 генерал, 2 хурандаад таарсан ажил нь олдохгүй байгаа юм байх.
Иймэрхүү байдлаар захын нэг хүнийг “гудамжнаас” олж ирж томилоод генерал цол олгоод байх юм бол гадаад дотоодод татвар төлөгчдийн мөнгөөр олон хүн сургаж үргүй зардал гаргах хэрэг байна уу даа, сайд, дарга нар аа?

Dorgio.mn