Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хууль зөрчсөн үйлдлээ арилгахыг үүрэгдлээ


Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хууль зөрчсөн үйлдлээ арилгахыг үүрэгдлээАвлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Төв, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарт хууль зөрчсөн үйлдлийг арилгах талаар албан тоот хүргүүллээ. 

 

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу шалгахад Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнууд нь 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр "Урьхан санаа” ХХК-ийн газрыг мэдээллийн санд оруулахдаа газрын хэмжээ, байрлал өөрчлөгдсөн байхад Борнуур сумын газрын даамлаас баталгаажилт аваагүй, холбогдох хуулийн дагуу захирамж гаргуулаагүй зөрчлүүд тогтоогдов. 

 

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга Х.Ержанат "Од бүргэд” ХХК-д 50 га газар эзэмшүүлэх захирамж гаргаж, 5 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 33.1.2-д "...хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна. 

 

Иймд дээрх зөрчлүүдийг арилгуулж, хууль тогтоомжид заасан холбогдох арга хэмжээг авч, цаашид дахин ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байхад анхаарч ажиллахыг Төв аймгийн Засаг дарга Т.Баярбат, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен нарт мэдэгдлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.