Хар тамхины хэрэгт холбогдсон прокурорыг шүүнэ


 
УПЕГ-ын харьяа Тээврийн прокурорын хяналтын прокурор Х.Тамир нарт холбощох хэргийн мөрдөн байцаалт дуусч, Хан уул,

Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр шилжүүллээ. Энэ хэрэгт Х.Тамираас гадна Баянгол дүүргийн прокурорын газарг хяналтын прокурор, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Б.Амарбаясгаланг шүүгдэгчээр татсан билээ. Тэднийг өнгөрсөн наадмын өмнө хар тамхи тээвэрлэж явахад нь мөрдөгчид Чойроос баривчилсан юм. ЭЦГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тасгийн ажилтнууд сэжигтнүүдийн машинаас "мөс” хэмээн нэрлэдэг нэг төрлийн мансууруулах бодис хураан авсан. Тэд урд хөршөөс оруулж ирсэн "бараагаа” Чойрт тосож авч байсан гэдэг.

Ашиг олох зорилпюр мансууруулах үйлчилгээтэй бодис олж авсан, тээвэрлэсэн хэрэгт шүүгдэгчдийг буруутгаж буй юм. Түүнээс гадна тэдний унаж явсан машины тээшгоэс эрүүгийн хэд хэдэн хавтаст хэрэг олсон нь асуудлыг хурцатгаад байгаа аж. Тэр хэргүүдийг прокурор Х.Тамир шалгаж байсан бөгөөд заримыг нь шүүхэд аль хэдийн шилжүүлсэн байх учиртай байжээ.

Дашрамд дурдахад, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг сүүлийн үед нэмэгдэж байгааг хууль хяналтын байгууллагын ажилтнууд өгүүлэв. Зөвхөн дээрх шүүх гэхэд өнгөрсөн онд энэ төрлийн 16 хэрэг шийдвэрлэжээ. Энэ нь улсын хэмжээнд 2000 онд шийдвэрлэж байсан хэргээс даруй 50 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

 


Г.ГАЛДАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.