Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмыг баталлаа. Журамд урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлийг инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг бэлнээр харилцах дансанд байршуулан төлж ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртлэх хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргуулахаар тусгажээ.
Орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргуулах иргэнд тавигдах шалгуур үзүүлэлтийг анх удаа үндсэн зээлдэгчээр шинэ орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авч буй, тогтмол орлоготой, сүүлийн хоёроос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн, ипотекийн зээлийг эргэн төлөх орлого нь банкны шалгуураар нотлогдсон, “Өрхийн мэдээллийн сан”-ийн VII- XV бүлгийн иргэн байхаар тодорхойлжээ. Мөн Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”- д “Ипотекийн зээлийн хугацаа 20 жил хүртэл байна” гэсний дараа “Орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувийн баталгаанд хамрагдсан иргэний ипотекийн зээлийн хугацаа нь 30 хүртэл жил байна гэж журамд нэмэхээр боллоо.
Зууны мэдээ
Орон сууцны зээлийн хугацааг 30 жил болгов
2015/07/09 10:07
Сэтгэгдэл