Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ: Э.Дэлгэрмаа алтан медалийн төлөө барилдана


 

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ: Э.Дэлгэрмаа алтан медалийн төлөө барилдана

 

"Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, манай улсаас 65 кг-ын жинд залуучуудын Азийн АШТ-ий хошой хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, "Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. 

Тэрбээр 1/8 шигшээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Польшийн Викториа Чолужийг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд Украины Ирина Колиаденког 9:6-гаар тус ялсан бол дөнгөж сая хагас шигшээ барилдаанд энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Туркийн Асли Демирийг цэвэр ялав. Э.Дэлгэрмаа өнөөдөр энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн дэд аварга Японы Мюү Имайтай хүч үзэх юм. 

 

Түүнчлэн 53 кг-д энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга "Аврагч” спорт хорооны тамирчин Б.Энхцэцэгийг ялсан Узбекистаны бөх шигшээд шалгарснаар маргааш дагах барилдаан хийхээр болов.

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.