Д.Сумъяа ДАШТ-аас гурав дахь мэдалиа хүртсэн анхны тамирчин боллоо


 

Д.Сумъяа ДАШТ-аас гурав дахь мэдалиа хүртсэн анхны тамирчин боллоо

Жүдо бөхийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумъяа хүрэл медаль хүртэж, Дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо.

 Д.Сумъяа эхний даваанд Вьетнамын Ти Бич Нгок Нгенийг цэвэр ялсан.Шөвгийн наймд Хойд Солонгосын 22 настай жүдоч Ким Жин Атай 12 минутын турш барилдсан боловч нэмэлт цагт иппоноор ялагдсан юм. Улмаар дагах барилдаан хийж, торгуулийн тойрогт Хонконгийн По Сүм Леүнийг цэвэр ялжд, БНХАУ-ын Люү Тон Жуаныг цэвэр ялж хүрэл медалийн эзэн болсон юм. 

МУГТ Д.Сумъяагийн хувьд өмнө нь 2015 оны ДАШТ-нээс хүрэл медаль хүртэж байсан бол 2017 оны Дэлхийн аваргад түрүүлж байсан. Өнөө жил ийнхүү хүрэл медаль хүртсэн нь түүний ДАШТ-нээс хүртэж буй гурав дахь медаль юм. Ингэснээр тэрбээр жүдо бөхийн төрлөөр олимп, дэлхийн тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж буй аж. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.