"Монгол хүний төлөө" намын дарга Х.Бат-Ялалт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандаж шалгуулахаа мэдэгдсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гавьяат хуульч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг тав дахь удаагаа хашиж буй Цэндийн Нямдоржийн эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээр 17 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг. Тиймээс 14 орон сууцны эх үүсвэрийг шалгаж өгөхийг АТГ-аас хүссэн байна.
Уг хэрэг ямар шатандаа яваа талаар АТГ-аас тодруулахад "Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн 17 хөрөнгөтэй холбоотой асуудлыг шалгуулахаар хандсан. Үүнд дээр хэрэг бүртгэлт нээж шалгах ажиллагааг явуулсан. Дээр дурдагдсан бүх хөрөнгийг нэг бүрчлэн шалгасан. Энэ асуудалд ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига албан тушаалаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокурор зарим нэг зүйлийг тодруулна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
Сэтгэгдэл