Сэргээш хэрэглэсэн гурван бөхийн барилдах эрхийг хасчээ


 

Сэргээш хэрэглэсэн гурван бөхийн барилдах эрхийг хасчээ

 

Энэ жилийн баяр наадмаар барилдсан гурван бөхөөс сэргээш илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл МБҮХ-ны тэргүүлэгчид энэ сарын 25-ны өдөр хуралдаж, улсын цолтой нэр бүхий гурван бөхийн барилдах эрхийг хасчээ.
Баяр наадмын тухай хуулийн дагуу улсын наадамд таваас дээш давсан улсын цолтой бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ёстой. Үүний дагуу допингийн шинжилгээ авахад гурван бөхөөс хориотой бодис илэрсэн байна.
Тодруулбал, Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын харцага А.Цацавшир, энэ жил Улсын начин цол хүртсэн Ц.Бямба-Очир нараас сэргээш илэрсэн нь тодорхой болжээ.
Тиймээс хориотой бодис илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хасах шийдвэрийг Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид гаргасан байна. Дээрх гурван бөхийн нэг нь сорьцийн хариугаа хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжлүүлэхээр гадагшаа явуулсан гэж байсан. Тэгвэл тэр бөх нь Улсын начин Ц.Бямба-Очир байжээ.
Тэрбээр энэ жилийн наадамд Улсын арслан Э.Оюунболдоор тав давж, Улсын начин цол хүртсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.