Д.Муратыг цагаатгасан шийдвэрийг хэвээр баталлаа


Д.Муратыг цагаатгасан шийдвэрийг хэвээр баталлаа

 

УИХ-ын гишүүн Д.Муратыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж прокурорын байгууллагаас өнгөрсөн долдугаар сарын эхээр шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийн зургаа дах удаагийн шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн шүүхэд боллоо.

Улмаар УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон цагаатгасан шийдвэрийг хэвээр баталжээ. Тодруулбал, наймдугаар сарын 15-нд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, Мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгасан.

Түүнчлэн хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр, хохирогч давж заалдана гэдгээ мэдэгдээд байсан билээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.