Кальци дутагдсанаас шөрмөс байнга татдаг


Кальци дутагдсанаас шөрмөс байнга татдаг


Хүний биед зайлшгүй шаардлагатай амин дэмийн нэг бол кальци юм. Кальцийн ихэнх хувь нь яс болон шүдэнд байдаг хэдий ч цус болон мэдрэлийн системийн эдүүдэд ч мөн агуулагддаг. Бидний бие организмын 70% нь кальциас тогтдог бөгөөд энэ нь цус бүлэгнэлтээс сэргийлэх, зүрхний хэмнэлийг зохицуулах, булчингийн агшилт сулралтыг хэвийн байлгахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс та таны биед кальци дутагдсанаар ямар шинж тэмдэг илрэхийг мэддэг байх хэрэгтэй. Удаан хугацаанд биед кальци дутагдсанаар ясны сийрэгжилт гэх аюулт өвчин үүсэх магадлалтай гэдгийг санаж яваарай.

1. Шөрмөс татах

Заримдаа шөрмөс татах нь биеийн хөдөлмөр их хийсэн үед эсвэл кали дутагдсан үед үүсэх магадлалтай байдаг. Гэхдээ энэ нь олон давтамжтай байвал кальци дутагдсантай холбоотой бөгөөд үүнд ташаа, гар, хөлийн булчин багтана. Энэ тохиолдолд кальциар баялаг хоол хүнс хэрэглээрэй.

2. Нойргүйдэл

Нойргүйдэл нь кальцитай шууд холбоотой байдаг. Хэрвээ таны нойр хүрэхгүй, унтахад хэцүү байвал кальци дутагдсан байх магадлал өндөр аж.

3. Яс, шүд цуурах

Шүдэнд маш их кальци агуулагдсан байдаг учир кальци дутагдал нь шүдэн дээр хамгийн түрүүнд илрэх болно. Шүд хорхойтох, өнгө нь өөрчлөгдөх, хэврэг шүдтэй болох гэх мэт нүдэнд анзаарагдах өөрчлөлтүүд гарч эхэлвэл эмчид хандаарай.

4. Арьс хуурайшиж, хумс хугарах

Кальци нь арьс, хумсны эрүүл байдалд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс арьс тань хуурайшиж, хумс тань хугараад байвал кальци дутагдсан байх магадлалтай.

5. Цусны даралт ихсэх

Цусны даралтын хэвийн байдлыг хадгалахын тулд олон төрлийн амин дэм чухал үүрэгтэй бөгөөд тэдгээрийн дунд кальци багтдаг байна. Хангалттай хэмжээний кальци хэрэглэснээр та цусны даралт ихсэх өвчнийг холуур тойрох боломжтой.

6. Үсний асуудал

Үс хуурайших, хугарах, унах зэрэг шинж тэмдэг нь таны биед амин дэм дутагдаж байгаагийн нэг илрэл бөгөөд үүнд кальци мөн багтана.

7. Үе мөч, яс өвдөх

Кальци дутагдлаас болж яс сийрэгжих нь үе мөчний үрэвсэл үүсэхэд маш чухал нөлөө үзүүлдэг байна.

8. Сарын тэмдэг ирэхээр өвдөх

Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэх шинж тэмдэг нь өөр өөр байдаг ч кальци дутагдсанаас болоод илүү их өвдөх нь бий. Кальцийн хэмжээ хангалттай байхад гэдэс дүүрэх, хавантах, стресстэх гэх мэт асуудлууд таныг зовоохгүй.

9. Яс хугарах

Кальцийн дутагдал нь ясны хугарал болон үрэвсэл үүсгэдэг. 50-аас дээш насныханд кальц дутагдвал ясны сийрэгжилт үүсэх магадлал улам бүр өндөр болж байдаг. Эмч нар кальциар баялаг хоол хүнс идэхийг зөвлөдөг бөгөөд үүнд хатаасан жимс, сүү сүүн бүтээгдэхүүн, брокколи, байцаа, загас, өндөг, жүржийн шүүс зэрэг багтана. Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг илэрсэн бол эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Үүнээс гадна хоолондоо амин дэм ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.