Зам тээврийн ослын улмаас хүүхэд гэмтсэн тохиолдол 20 хувиар өсчээ


 

Зам тээврийн ослын улмаас хүүхэд гэмтсэн тохиолдол 20 хувиар өсчээ

 

Энэ долоо хоногт буюу энэ сарны 8-12-нд Тээврийн цагдаагийн алба нийт 1413 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1057 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэжээ.

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт зургаан хүний амь нас хохирч, таван хүн гэмтсэн ба нийслэлд 39 хүн гэмтэж бэртсэний 14 нь бага насны хүүхэд бөгөөд 13 хүүхэд нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөж, гэмтсэн байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсоны зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д заасны дагуу 41 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж ажиллалаа.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  1. 10.11-ний өдөр БЗД-ийн Амгалангийн зам, ... тоот айлын хашаанд T.Mark-2 маркийн автомашин явган зорчигч, 6 настай З-г мөргөж гэмтээсэн. Машин асаалттай байх үед 2 настай З нь арааг сольж хөдөлгөн мөргөсөн.
  2. Мөн Төв аймгийн Сэргэлэн сум "Хоолтын даваа” гэх газар Sonata YF маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн хэргийг тус тус шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 26 осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн бөгөөд өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад орон нутагт хүний амь нас хохирсон осол 50 орчим хуваир, гэмтсэн хүүхэд осол 20 орчим хувиар өссөн боловч ослын дуудлага, мэдээлэл, гэмтсэн хүн, нийслэлд амь нас нь хохирсон хүний тоо 25-50 хувиар буурсан  үзүүлэлттэй байгаа юм байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.