Ипотекийн зээлийн санхүүжилтэд 4.2 их наяд төгрөг зарцуулжээ


 

Ипотекийн зээлийн санхүүжилтэд 4.2 их наяд төгрөг зарцуулжээ

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайхан ипотекийн зээлийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Ипотекийн зээлийн санхүүжилтийн зорилгоор одоогоор Төв банкнаас 4.2 их наяд төгрөг зарцуулаад байгаа бөгөөд цаашдаа уг хөтөлбөрийг аль түвшинд хэрэгжүүлэх нь оновчтой талаар шийдэл гаргахаар ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар ипотекийн зээлийн санхүүжилтийн зориулалтаар Монголбанкнаас жилд 240 тэрбум, Засгийн газраас 120 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж байгаа. Жилд дунджаар 300-400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байгаа" гэсэн юм. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.