“Америкчууд яагаад Оросыг үзэн яддаг вэ”


Америкчуудын дунд явуулсан судалгаагаар тэд улс орондоо нүүрлэж болох хамгийн гол аюулт дайснаар Орос, Хятад, "Лалын улс” зэвсэгт бүлэглэлийг нэрлэсэн байна. Чухамдаа Украины дотоод хямралаас болоод АНУ, ОХУ-ын хооронд хүйтэн дайнаас хойшхи хамгийн том зөрчил үүсээд байгаа гэж болно. Төрийн бодлогын энэ сөргөлдөөн Америкийн жирийн иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж ийм дүгнэлт өгч байгаа аж.

Харин АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан байсан Засгийн газрын бус Council for the National Interest байгууллагыг тэргүүлж буй Филип Жеральд нэгэн өгүүлэл бичжээ. Тэрээр Вашингтоны олонхи түшмэл Орос-Америкийн харилцаа  хамтын ажиллагаа нь ямар ашигтай болохыг ойлгохгүй байгааг бичсэн юм. Тагнуулын төв газрын ажилтан байсан тэрээр саяхан ОХУ-ын нийслэл Москвад очихдоо Оросын жирийн иргэд, сэтгүүлчидтэй уулзсан байна. Тэд АНУ яагаад Оросыг ингэтлээ их үзэн яддаг юм бэ, Америкийн хэвлэлүүд яагаад Оросын тухай эерэг мэдээлэл бичдэггүй юм гэж асуусан гэнэ. Жеральд хариулт өгөөгүй ч бүхнийг Оросын улс төрийн байдлаас нь харж дүгнэхийг оролджээ. Америкийн хэвлэлүүд, Засгийн газар, дүн шинжилгээний хүрээлэнгүүдэд ажилладаг шинжээчид ч гэсэн оросуудыг дайснаа гэж үздэгийг Жеральд хэлэв. Тэрээр "Цэрэг аж үйлдвэр-конгрессын цогцолборын ивээлээс хараат байгуулагууд, Засгийн газарт өндөр албан тушаалаа хадгалах сонирхолтой түшмэл, шинжээчид олон байгаа болохоор тэд Оросыг дайсан гэж харж байгаа юм” гэжээ. Түүнчлэн сенатч Жон Маккейн, Линдси Грэм шиг  хэт цэрэгжсэн  эх орончдыг олоход амар гэсэн байна.
Тэрээр RT International –аас Москвад зохион байгуулсан бага хуралд хамт оролцсон Америкийн их сургуулийн профессор Питер Кузникийн хэлсэн үгийг иш татжээ. Америк багш түүх сануулаад оюутнуудаас санал асуулга авахад хэн нь ч Дэлхийн II дайнд амь үрэгдсэн хүний тоог мэдэхгүй байсаныг ярьжээ.
"Тэд дэлхийн хоёрдугаар дайны үеэр 300 мянган америк цэрэг амиа алдсан байхад 90 мянга гэлээ. Зөвлөлтийн 30 сая хүн амиа алдсаныг оюутнууд 100 мянга гэж хариулжээ. Иймээс оюутнууд Оросын тухай юу мэдэх юм” гэж хэлсэн байна.

Шинжээч Жеральд Ва­шингтон, Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яагаад Оростой сайн харилцаатай байхыг хүсдэггүйг асуугаад "Орос бол магадгүй Сирийн хамгийн ашигтай түнш байж болно. Гэхдээ л Оросын са­наа­чилга удирдлагаар Си­рийн химийн зэвсгүүдийг 2014 оны эхээр устгах хэлэл­цээр хийсэн шүү дээ. Одоо ч гэсэн Орос улс Сирийн зөрчилдөөнийг зөөлрүүлэн намжаахад чиглэсэн яриа хэлэлцээрийн гол хөдөлгөх хүч нь болсоор байгаа. Орос бол терроризмтой, ялангуяа "Лалын улс” зэвсэгт бүлэглэл, бусад лалын бүлэглэлүүдтэй  хийх тэмцэлд гол хөдөлгөх хүч нь болсоор байна” хэмээн бичсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Влади­мир Путинийг оросууд шүүмжилдэг ч ихэнх орос хүн "Тэр бол жинхэнэ эх оронч, Орос орны эрх ашгийн төлөө ажиллаж байгаа Ерөнхийлөгч” гэж үздэгийг олж харжээ.

Вашингтоны эрх ашигт нийцүүлэн нийтлэг зорилгын төлөө Москватай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд заавал орос матрушка юм уу, Владимир Путинийг хайрлах хэрэгцээ шаардлага байхгүй. Украин ч Орос-Америкийн харил­цааны гол түлхүүр асуу­дал биш гэж Жеральд бичсэн. Филип Жеральд "Энэ онд АНУ-тай хамтран ажиллах со­нир­­холтой гэдгээ В.Путин ил тод зарласан. Энэ санал АНУ, Америкийн ард түмнийг гайхшруулж бас сандаргаж байна” гэж өгүүллээ төгсгөсөн байна.
Эх сурвалж: www.assa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.