Мах, хүнсний ногооны үнэ нэмэгджээ


 

Мах, хүнсний ногооны үнэ нэмэгджээ

 

Нийслэлийн статистикийн газар долоо хоног бүр мах, хүнсний ногооны үнэд ажиглалт хийдэг. Өнгөрсөн долоо хоногийн хувьд, мах, хүнсний ногооны үнэ нэмэгдэж, гурилан бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Тухайлбал, 2018 оны аравдугаар сарын дөрөвдүгээр долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6580 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7980 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 170 төгрөгөөр өссөн бол, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа.

Энэ долоо хоногт  үхрийн мах "Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, Харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 210 төгрөгөөр хонины цул махны үнэ 50 төгрөгөөр тус тус өссөн байна. Мөн хонины мах "Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Харин гурилан бүтээгдэхүүний үнэ тогтворжсон байна. Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт "Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг "Хүчит шонхор”, "Таван эрдэнэ”, "Бөмбөгөр”, "Баянзүрх”, "Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн "Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна.

Хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 3.2 хувиар өсөж 795 төгрөгөөр, лууван 0.9 хувиар өсөж 1085 төгрөгөөр, байцаа 3.5 хувиар өсөж 1170 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа юм байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.