Азийн хөлбөмбөгийн холбооноос 19 хүртэлх насны эмэгтэйчүүдийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудыг өнгөрөгч Тайланд, Вьетнам, Ливан, Киргизстан, Тажикстан болон Мьянмар улсад зохион байгууллаа. Ливаны Бэйрут хотод Австрали, Хонгконг, Ливан, Монголын баг өрсөлдөж хоёр баг цааш өрсөлдөх эрхийг авлаа.
Манай охидын хувьд хэсгийн сүүлийн тоглолтоо Ливаны багтай хийсэн. Тоглолтын эхний хагаст манай баг эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж хэд хэдэн аюултай довтолгоо зохион байгуулсан ч хамгаалалтын багахан алдаа эсрэг багийн онооны самбарт эхний гоолыг нэмсэн юм. Хоёрдугаар хагаст эсрэг багийн тоглолт илт сэргэж, эцсийн дүндээ 4:0-ийн харьцаатай Ливаны охид хэсгийн хоёр дахь хожлоо авлаа.
Харин Монгол Улсын 19 хүртэлх насны охидын шигшээ баг ХонгКонгийн багийг 1:0-ийн харьцаатай хожсон гэсэн үзүүлэлттэй хэсгийн гуравдугаар байраар өрсөлдөөнөө дуусгав.
Сэтгэгдэл