ГАРАЛ ҮҮСЭЛ ТОДОРХОЙГҮЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАТААСАН ЖИМС ЗАРЖ БАЙЖЭЭ


ГАРАЛ ҮҮСЭЛ ТОДОРХОЙГҮЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАТААСАН ЖИМС ЗАРЖ БАЙЖЭЭ

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул” олон улсын худалдааны төв орчмын зарим худалдаа эрхлэгч иргэн, байгууллагуудын үйл ажиллагаанд өчигдөр шалгалт хийсэн байна.

Шалгалтын хүрээнд “Хан тайшир” бөөний төвийн өргөтгөлийн гуравдугаар давхарт байрлах түрээслэгчдийн бараа бүтээгдэхүүнд шалгалт хийх үеэр гарал, үүсэл нь тодорхойгүй 285 хайрцаг хатаасан жимс худалдаалж байсныг илрүүлэн битүүмжилжээ.

Хаанаас оруулж ирсэн нь мэдэгдэхгүй, хугацаа нь дууссан эл бүтээгдэхүүнийг хувь хүн худалдан борлуулж байжээ. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох юм байна.

О.Сайхан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.