НИТХ-ын төлөөлөгч, АПУ-ийн П.Батчимэг ЖДҮХС-аас 500 саяын зээл авчээ


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамааралтай нэр бүхий компанитай зээл авсан, холбогдох албан тушаалтнуудын нэрс ээлж дараалан тодорсоор байна. Харин энэ удаад НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий компани ЖДҮ-ийн хөгжлийн сангаас зээл авсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр хөвөрч эхэллээ.

Тодруулбал тэрээр, ЖДҮХС-гаас өнгөрсөн оны наймдугаар сард "Бат ган агро” ХХК-д 500 сая төгрөгийн зээл авчээ.

Эх Сурвалж: Шилэн данс

 

НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас 500 саяын зээл авчээ

 

-"Батган” компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Батган транс ХХК бөгөөд Гүйцэтгэгч захирал нь Шунхлай овогт Батхүүгийн Ганхөлөг гэх хүн байна.

 

НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас 500 саяын зээл авчээ

 

 

-"Батган транс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Батхүүгийн Ганбат, Батхүүгийн Ганхөлөг гэх хүмүүс бий. Харин тус компанийн гүйцэтгэх захирал нь НИТХ-ын төлөөлөгч, Шунхлай овогт П.Батчимэг байгаа юм.

П.Батчимэг гэх хэн бэ?

П.Батчимэг нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд "АПУ Трейдинг” ХХК-ийн захирлын албыг хашдаг. Өөрөөр хэлбэл тэрээр НИТХ-ын одоогийн төлөөлөгч бөгөөд Монголын төрд Хариуцлагатай алба хашиж байсан Г.Батхүү нартай холбоотой АНН-н ЖДҮХС-гаас зээл авсан байжээ.

 

НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас 500 саяын зээл авчээ

 

Түүнчлэн П.Батчимэг нь Дорнод аймгийн АН-н дарга, Нийслэлийн АН-н дэд даргаар томилогдон сонгуульт алба хашдаг нэгэн аж.

Энэ мэт ЖДҮХС-гийн зээлээс бүх шатны төрийн албан тушаалтан сонгуульт алба хашдаг хүмүүс "хүртжээ”.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.