Ч.Улаан: Удирдах зөвлөлийн шийдвэр гарч, надад үүрэг даалгавар өгч байна


 

Ч.Улаан: Удирдах зөвлөлийн шийдвэр гарч, надад үүрэг даалгавар өгч байна


МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлэхээр болсон талаар манай сайт мэдээлсэн. Тиймээс Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Ч.Улааны байр суурийг сонсоход, тэрбээр "Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Надад үүрэг даалгавар өгч байна. Хүнс, хөдөө аж ахуй өргөн хүрээтэй том салбар. Надад энэ чиглэлийн мэргэжил байхгүй. Гэхдээ эдийн засаг санхүү тал дээр илүүтэй түшиглэж ажиллааарай гэдэг үүднээс намаас үүрэг даалгавар өглөө” гэсэн юм. 

Тэрбээр зургаа дахь удаа сайдын суудалд заларч байгаа нь энэ юм. Тодруулбал, 

1996-2000 онд УИХ-ын гишүүн,

2000-2004 онд УИХ-ын гишүүн, Сангийн сайд,

2004-2008 онд УИХ-ын гишүүн,

2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд,

2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал,

2006-2007 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга,

2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд,

2008-2012 онд УИХ-ын гишүүн,

2012-2016 онд УИХ-ын гишүүн, Сангийн сайд,

2016-оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.