2017 оны наймдугаар сарын 22-34нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт орших "Очир” төвийн зочид буудалд 13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр болж өндөрлөсөн бөгөөд Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих ял оноогоод буй. Тус хэрэг гарсан "Очир” төвийг мөн хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд тухайн хэрэг гарах үед тус төв зочид буудлын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй байжээ. Тус төвийн зөвшөөрөл 2017 онд хураагдсан байдаг бөгөөд 2018 оны 1-р сарын 23нд буюу хэрэг гарснаас таван сарын дараа тус төвд дахин зочид буудлын үйлчилгээ явуулах зөвшөөрлийг "Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх гаргаж өгсөн гэх мэдээллийг хохирогчийн өмгөөлөгч шүүх хурлын дараа өгсөн байна. Харин өдгөө Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын даргаар ажиллаж буй Д.Батсүх үүнийг үгүйсгэсэн бөгөөд "”Очир төв” дэн буудал хэрэг гарах үед ч зөвшөөрөлгүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан, одоо ч зөвшөөрөл олгоогүй болно. Та бүхэн олон нийтэд цацаж буй мэдээлэлдээ анхааралтай хандахыг хүсье!” хэмээсэн байна.
https://paparatsi.mn/n4r
Сэтгэгдэл