ВЕНЕСУЭЛИЙН ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ 5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР ТОХИРОЛЦЖЭЭ


ВЕНЕСУЭЛИЙН ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ 5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР ТОХИРОЛЦЖЭЭ

 

Венесуэлийн газрын тосны салбарт 5 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 600 мянган тонн үр тариа нийлүүлэхээр Оростой тохиролцсон тухай Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.

“Оросын түншүүдтэй газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхэд 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурлаа” хэмээн Венесуэлийн төрийн тэргүүн мэдэгдсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Венесуэлийн төрийн тэргүүнтэй уулзсан тухай өмнө нь мэдээлсэн байна.   

24news.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.