
Ер нь бид улс даяараа, хуулийнхаа дагуу тав хоног наадаж байхад яагаад орон нугийнхан дахин наадам хийх ёстой юм бэ. 200 мянга илүү хүнтэй хотын дүүргийнхэн тусдаа наадам гэж дэмийрэлгүй тав хоногтоо болгочихоод л байна. Гэтэл 200 хүрэхгүй хүнтэй сумын наадам гэж ямар юм байдаг юм. Тэд ч бас 11 -15-ндаа наадаж яагаад болдоггүй хэрэг вэ. Бүтэн cap л наадахгүй бол санаа нь амрахаа байсан улс уу. Энэ жил манай орны ихэнх нутгаар гантай, зуншлага тун муу байна. Дээрээс нь эдийн засаг муу байгаа энэ үед олон хоногоор наадаж мөнгө үрэх хэрэг алга.
Ерөнхий сайд энэ удаад “Наймдугаар сарын 1-ээс хойш наадам байхгүй шүү” гэж бус “Долдугаар сарын 11 - нээс өмнө 15-наас хойш наадам байхгүй шүү” гэж хэлэх ёстой байлаа. Цаашид ч энэ олон аймаг, сумын наадмаа цэгцэлмээр санагдах. Хуулийнхаа дагуух тав хоногтоо орон даяараа наадсан шиг наадаад дуусгаж баймаар юм. Наадам зохиож асрын хойморт суухаас өөр хийх ажил аймаг, сумын Засаг дарга нарт олон л байгаа даа.
Зууны мэдээ
Ө.Батхүү
Сэтгэгдэл