Ирэх оны эхний хоёр сард нефтийн үн 50-60 долларт хэлбэлзэх нь


Ирэх оны эхний хоёр сард нефтийн үн 50-60 долларт хэлбэлзэх нь

 

Өчигдөр буюу энэ сарын 17-нд бирж хаах үеэр олон улсын нефтийн үнэ буурчээ. Хэвлэлд тэмдэглэснээр, өнгөрсөн долоо хоногт Америкийн Кушин нутгийн түүхий нефтийн агуулах дахь нефтийн нөөц зах зээлийн урьдчилсан төсөөллөөс хамаагүй илүү байсан бөгөөд энэ тоо баримт энэ долоо хоногийн лхагва гарагт нийтлэх Америкийн худалдааны нефтийн агуулахын нөөцийн хэмжээний чухал үзүүлэлт учраас төсөөллөөс давамгайлсан үзүүлэлт нь 17-ны олон улсын нефтийн үнэд нөлөөлсөн ажээ.

Өчигдөр, бирж хаах үеэр Нью-Йоркийн барааны биржийн 2019 оны 1-р сард өгөх түүхий нефтийн үнэ 1.32 ам.доллараар буурч, баррель бүр нь 49.88 ам.доллар болж 2.58 хувиар буурчээ.

2019 оны 2-р сард өгөх Лондонгийн Брент түүхий нефтийн захиалгын үнийг 0.67 ам.доллараар бууруулж, баррель бүр нь 59.61 ам.доллар буюу1.11 хувиар буурсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.