Буриадын бүгд найрамдах улсын төрийн шагналтнууд тодорчээ


Буриадын бүгд найрамдах улсын төрийн шагналтнууд тодорчээ

 

“Шинжлэх ухаан, техник”, “утга зохиол, урлаг”-ийн салбар болон хүүхдийн урлагийн сургуулийн суралцагчдад төрийн шагнал олгох тухай Буриадын бүгд найрамдах улсын төрийн тэргүүний зарлиг гарсаныг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд gazeta-n1.ru сайтад мэдээлжээ.

Шинжлэх ухаан, техийн салбарын “Хүмүүнлэгийн ухаан” номинацид Буриадын түүх, угсаатны зүй, соёлын асуудлаар нэг сэдэвт цуврал бүтээлээрээ ОХУ-ын академийн Сибирийн салбарын монгол, будда, төвд судлалын хүрээлэнгийн түүх, угсаатны зүй, социологийн хэлтсийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доцент, түүхийн ухааны доктор Сэсэгма Жамбалова хүртсэн байна.

 

Утга зохиолын салбарт төрийн шагналыг “Новые анафоры” шүлгийн ном бичсэн Амарсанаа Улзытуевт  олгожээ.

Урлагийн салбарын төрийн шагналыг:

-монгол хэлт нүүдэлчин ардын шатар, “Дашдорж Итгэл” бурхан зэрэг урлагийн бүтээл (ясан сийлбэр) бүтээсэн уран барималч Бато-Мунко Чимитов;

– ЗСБНХУ-ын ардын жүжигчин Г.Цыдынжаповын нэрэмжит Буриадын улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт Ж. Вердийн “Багт наадам” дуурийг шинээр найруулан тавьсан Юрий Лаптев, Михаил Пирогов, Ганбаатар Ариунбаатар, Намхай Мунхзул, Самбуу Батчимэг нар хүртсэн байна.

Мөн энэ салбарт боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа урлагийн чиглэлийн боловсролын байгууллагын оюутнуудаас 2018 оны төрийн шагналыг:

– П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн 4 дүгээр курст хөгжмийн онолын мэргэжлээр суралцаж байгаа оюутан Никита Троицкий;

Урлагийн салбарт мэргэжлийн өмнөх боловсролын нэмэлт болон ерөнхий хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловсролын байгууллагын суралцагчдаас:

– П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн дэргэдэх Б.Ямпиловын нэрэмжит Хүүхдийн урлагийн сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Агван Юмов /мэргэжил виолончель/;

– Р.С.Мэрдыгеевын нэрэмжит Хүүхдийн дүрслэх урлагийн сургуулийн 6 дугаар ангийн сурагч Татьяна Сажинова /мэргэжил-дүрслэх урлаг/;

-Буриадын циркийн улсын сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Викторая Чагдурова /мэргэжил-циркийн урлаг/;

– Улаан-Үд хотын Хүүхдийн урлагийн сургуулийн 13 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагч Илья Ильин /мэргэжил-аккордион/;

“Мэргэжлийн ур чадвар” номинацид:

-Курумканы районы нэмэлт боловсролын төвийн багш Нима Батуева;

-Буриадын уlсын их сургуулийн оюутны үйлдвэрчний эвлэлийн байгууллагын удирдагч Сэсэг Жигмитова;

-Улаан-Үд хотын Хүүхдийн урлагийн 6 дугаар сургуулийн найрал дууны ангийн багш Светлана Коробенкова;

-Буриадын улсын багшийн коллежийн 4 дүгээр курсийн оюутан Анастасия Кузнецова;

-А.Орловын нэрэмжит Оросын найрал дууны улсын эрдмийн капеллагийн жүжигчин, “Буриад ФМ Радио суваг”-ийн “Мөнгөн хонхнууд” хүүхдийн найрал дууны студийн багш, хөгжмийн зохиолч Сарантуяа Дмитриева;

Амарсанаа Улзытуев

“Уран сайхны бүтээл” номинацид:

-Улаан-Үд хотын Хүүхдийн урлагийн 3 дугаар сургуулийн “Фортепиано” ангийн сурагч Александр Халмактанов;

-Улаан-Үд хотын Р.С.Мэрдыгеевын нэрэмжит Хүүхдийн урлаг, уран сайхны сургуулийн сурагч Валентина Мартынова;

-Дорнод Сибирийн улсын соёлын сургуулийн “Ардын гоцлол дуу” ангийн оюутан Валентина Соломенникова;

-Буриадын бүгд найрамдах улсын Үндэсний номын сангийн ажилтан ЭлбэгЗандраев;

-Улаан-Үд хотын Хүүхдийн урлагийн 7 дугаар сургуулийн баян хуур хөгжмийн ангийн багш, ардын дуу, бүжгийн “Забава” театрын жүжигчин Евгений Рженев нар тус тус хүртсэн байна.

 

 

Амарсанаа Улзытуев

Д.ЭНХЭЭ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.