Сири, Туркийн талууд хүчээ зузаатгасаар байна


Сири, Туркийн талууд хүчээ зузаатгасаар байна

Сири Улсын цэрэг- улс төрийн 7 хоногийн тойм мэдээлэл. 
1. Цэргийн шинжээчдийн дүгнэлтээр Израилийн агаарын дайралтыг Сирийн тал шинэ зохион байгуулалтай, зөв зохимжтой шийдвэр, шуурхай ажиллагааны үр дүнгээр амжилттай няцаасан гэж үзсэн байна. Агаарын дайралтыг Сирийн тал анх удаа нэгдсэн удирдах төвөөс эхнээс нь хянаж, пуужинт ангиуд найдвартай холбоогоор нэг нэгнээ дэмжиж, агаарын байдлыг бүхэлд нь хянаж, хэрэглэх зэвсгээ зохистой хэрэглэсэн байдлыг үзүүлэв.

Дамаск хотын агаарын томоохон замын аюулгүй байлгах үүднээс , иргэний агаарын хөлгүүдийг аюулаас сэрэмжлүүлэх тал дээр шуурхай арга хэмжээг авч, агаарын цохилтыг оновчтой няцаасан юм. Энэ удаа агаарын орон зайд аюул үзүүлэхгүй үүднээс Сирийн тал С-300 ба өндөр давтамжтай РЭТ сааруулах төхөөрөмжүүдээ ашиглаагүй ба ойрын -дундаж зайны С1Панцырь , С-125 Нева, С-200 цогцолборуудыг агаарын олон зайд хэрэглэсэн байна. Цохилт өгсөн Израилийн онгоцууд бааз хүртэл Сирийн АДХХ-ний хариу цохилтод орж, хяналтанд бүрэн байжээ. Шинжээчдийн таамгаас Израилийн хувьд сүүлийн цохилт байж болзошгүй байна. 


2. Сирийн иргэний дайн Америк, Турк улсын явуулж байгаа байдлаас Ойрх Дорнодын орнуудыг хамаарсан томоохон дайн болох магадлал их байгааг улс төр судлаачид, цэргийн шинжээчид дүгнээд байна. Курдын асуудал Турк-Сири улсуудыг хоорондоо дайн зарлах томоохон шалтгаан болох магадлал өндөр байна. Манбидж хотыг Сирийн армид өгсний дараа Курдын тал Турк Сирийн хооронд мөргөлдөөн үүсэх өгөөш байх таамаглал байна. Энэ бүсэд сүүлийн 3 хоног Сирийн тал Т-72, Т-62, Т-90 танкуудтай томоохон бүлэглэлийг бүрдүүлж, ” Барсууд” хүчин, 105-р бригад, 4,7-р танкийн дивиз, явган цэргийн 5-р легионыг татан байршуулаад байгаа болно. Туркийн тал ба Сирийн сөрөг хүчний холбоо Леопард-2, М-60 танкууд, төрөл бүрийн хүнд зэр зэвсэгтэй 8000 орчим хүнтэй бүлгийг Манбидж хотоос холгүй байршуулаад байна. Сири, Туркийн талууд хүчээ зузаатгасаар байна. Курдын отрядууд Манбиджаас гарч Ракка хотын зүг буцсан бөгөөд Сири улсаас гарч байгаа Америкийн тал зэр зэвсгээ курдуудад хүлээлгэн өгөх магадлал байгаа болно. 
Ефрат мөрний зүүн эрэгт Хаджины карманд бүслэлтэд байгаа ИУ-ний эсрэг курдуудын давшилт Сири, Ирак, АНУ-ын дэмжлэгтэйгээр сүүлийн шатандаа оржээ. Тус бүсэд ИУ-хан ихэнх нутаг байрлалаа алдаж 2 сууринд шахагдсан байна. Дамаск хотноо хийж байгаа Сири-Курдын хэлэлцээрээс хамаарч Сири арми зүүн эрэгт нэвтрэх байдалтай байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.