Хятадын "Чанъэ-4" аппарат хүн төрөлхтний түүхэнд анх удаа Сарны гадаргуу дээр биологийн туршилт явуулсан тухай тус улсын төв телевиз мэдээллээ.
Таталцлын хүчний нөлөөгөөр дэлхийгээс харагддаггүй Сарны эсрэг талд нэгдүгээр сарын эхээр амжилттай газардсан сансрын уг аппарат биологийн туршилтын явцын зургуудыг мягмар гарагт илгээжээ. Зургуудад хөвөнгийн үр соёолж эхэлсэн нь харагдсан байна. Энэ нь "Чанъэ-4" аппарат Сарны гадаргуу дээр түүхэнд анх удаа биологийн туршилт явуулсныг харуулж байна гэж Хятадын төв телевиз мэдээлэв.
Туршилт явуулах зорилгоор хөвөн, рапс, төмс, нэгэн төрлийн ургамал, мөн исгэгч гэсэн биологийн төрөл зүйлүүдийн суулгацыг сонгосон аж. Таталцлын хүч бага, их хэмжээний цацраг туяатай болон температурын асар их ялгаатай ийм хатуу ширүүн нөхцөлд үр соёолж ургасан анхны тохиолдол энэ болохыг онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл