МОНГОЛЫН ДОВТОЛГООНЫ ҮЕИЙН ТУХАЙ 1293 ОНД ЗОХИОСОН 43 МЕТР УРТ ЗУРАГТ


МОНГОЛЫН ДОВТОЛГООНЫ ҮЕИЙН ТУХАЙ 1293 ОНД ЗОХИОСОН 43 МЕТР УРТ ЗУРАГТ

Зургийн тайлбар: "Монголын довтолгооны үеийн зурагт ном" (蒙古襲来絵詞- Mōko Shūrai Ekotoba)-д дүрслэгдсэн монголын Их Юан гүрний хөлөг онгоц.
Монголын довтолгооны үеийн тухай 1293 онд зохиогдсон 43 метр урт зурагт ном Японд бий. Монгол улсын хувь заяа түүхэн тодорхой үед дэлхийн олон улс оронтой холбоотой байсны улмаас тухайн улс орнуудад Монголын тухай өгүүлсэн ном зохиол үлэмж арвин бий. Японд буй Монголын түүхэнд холбогдох эртний материалд 1293 онд зохиогдсон гэгддэг "Монголын довтолгооны зурагт ном" (Moko Shurai Ekotobo- 蒙古襲来絵詞). зүй ёсоор орно. Уг номонд Японыг дайлсан Хубилай хааны 1274, 1281 оны хоёр удаагийн довтолгооныг зургаар үзүүлжээ.Энэ номыг дээрхи хоёр тулалдаанд биеэр оролцож явсан Такэзаки, Сүэнага нар өөрсдөө тулалдаанд хэрхэн байлдсанаа үзүүлэх зорилгоор зуруулсан бөгөөд хоёр дэвтрээс бүрдэнэ.
Нэгдүгээр дэвтэр нь 23 метр гаруй, хоёрдугаар дэвтэр нь ойролцоогоор 20 метр урт юм. Энэхүү зурагт ном нь Монголын Их Юань гүрний цэргүүдийн хэрэглэж байсан зэр зэвсэг болон хөлөг онгоцны төрх, байлдааны арга барил, хувцас хэрэглэл зэрэг олон зүйлийг тодруулахад чухал сурвалж болдог юм. Одоо уг ном Япон улсын Шинто шашны Кикүжи сүмд хадгалагдаж байна.

Олхунуд Овогт Даваасүрэн 
ТҮҮХИЙН ӨРТӨӨ (МОНГОЛЫН ТҮҮХ)

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.